АНУ Кубын талаарх бодлогоо чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аялал жуулчлал, бизнесийн салбарт Кубын талаар баримтлах бодлогоо чангатгахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт “Reuters” агентлаг АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээллээ.
Ажил хэргийн харилцааны хувьд хийгдэх хязгаарлалтууд нь арлын улсын Зэвсэгт хүчний хяналтанд байдаг үйлдвэрийн газруудад хамаарах аж.
Мягмар гарагт болсон АНУ-ыг Конгрессын сонсголын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "Америкийн засаг захиргаа Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гаргасан Кубатай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай хэд хэдэн шийдвэрийг эргэн харна" гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад АНУ-Кубын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа нь Гаванагийн дэглэмд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг” гэж Ерөнхийлөгч Д.Трампыг эргэлзэхэд хүргэсэн гэдгийг тэрбээр онцолжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр хэлэхдээ "Америкийн хууль тогтоомжоор ийм дэмжлэгийг Кубад үзүүлэхийг хориглосон байдаг" гэжээ.
Баасан гарагт Д.Трамп Кубын эрх баригчдад дайсагнан ханддаг олон тооны куба гаралтай оршин суугчид амьдардаг Флорида муж улсын Майами хотод очих гэж байгаа аж. Тэрбээр тус хотод очихдоо Б.Обамагийн баталж байсан Кубатай харилцах харилцааг хэвийн болгохтой холбоотой нэлээд хэдэн шийдвэрийг хүчингүй болгож байгаагаа зарлаж магадгүй байгаа юм.
1961 онд Кубын эрх баригчид тус арал дахь Америкийн өмчийг нийгэмчилсний дараа Кубатай дипломат харилцаагаа тасалсан билээ. Улмаар Кубын эсрэг худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.

О.Барс