"Нэг цэгийн үйлчилгээний төв"-д хяналт үнэлгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 11:26:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан, зөвлөх, Хуульзүй дотоод хэргийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Баянхонгор хотноо ажиллаж, Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ.

Үнэлгээг НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх доктор н.Энхжаргал олон улсын аргачлалын дагуу хийсэн байна. Үнэлгээний дүнгийн хурлын үеэр "Улсын хэмжээнд төрийн байгууллага төрийн бус байгууллагатай гэрээлэн хэрэгжүүлж буй энэхүү ажил нь харилцан бие биенээ хүндэтгэх дэмжих зарчимтай хэрэгжиж орон нутгаас жил бүр төсвийг шийдвэрлэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж байгаад талархаж байгаа"-гаа албаныхан онцлон хэлсэн. Үнэлгээний урьдчилсан дүнгээр 80 хувиас дээш дүнтэй үнэлэгдэж байгааг мөн хэлээд, цаашид анхаарч ажиллах үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгсөн байна.

Мөн үеэр Азийн хөгжлийн банкны ажилтнууд Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судaлжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээтэй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй иргэдийн холбооны төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж санал бодлыг нь сонсон, тулгамдсан асуудлын талаарх хэрэгцээг судалж хамтран ажиллахаа илэрхийлжээ.  

                                                                                                                  Б.Мөнхзул

 

関連ニュース