Эрдэнэцогт сум сүүний үйлдвэртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 12:10:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд хуурай сүүний үйлдвэр тун удахгүй байгуулагдах гэж байна.
Үйлдвэр байгуулах багийнхан тус сумд саяхан ирж ажиллаад, үйлдвэр байгуулах байр талбай болон холбогдох судалгаа хийгээд буцжээ.
Одоогоор малчид малаас авах ёстой сүү цагаан идээний дөнгөж 30 хувийг нь ашигладаг бол үйлдвэр байгуулагдсанаар малчид өглөө болгон шинэ сүүгээ үйлдвэртээ нийлүүлж, өдөр тутмын орлоготой болох бололцоо бүрдэх юм. Хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж 7 дугаар сард ирэх бөгөөд үйлдвэр үндсэн бэлтгэл ажлуудаа базаагаад ирэх 9дүгээр сард бүрэн ашиглалтад орно гэж тооцож байгаа ажээ.

Сарлаг үхрийн тоо толгойгоороо улсдаа дээгүүрт ордог Эрдэнэцогтчууд сүү саалиа тусгай технологиор боловсруулан зах зээлд нийлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ийнхүү бүрдэж байна.

               

                                                                                                       Б.Мөнхзул

関連ニュース