Хортон мэрэгч устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт улсын төсвөөс олгосон 30 тн бактержуулсан бэлдмэлээр 15 мянган га-д, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авсан зургаан тн бактержуулсан бэлдмэлээр 5000 га-д тус тус бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулжээ.
Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр 30 тн бактержуулсан бэлдмэл Баянхонгор аймагт олгосноос Баян-Овоо /10 тн/, Хүрээмарал /6 тн/, Жаргалант /6 тн/, Баянхонгор /3 тн/, Өлзийт /5 тн/ сумдад тус тус хүргэсэн байна. Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгөөр 6 тн бактержуулсан бэлдмэл авч Гурванбулаг /4 тн/, Хүрээмарал /1 тн/, Баянхонгор сум /1 тн/-ын нийт 20 мянган га-д цацаж үр дүнг 90 шахам хувьтай дүгнүүлжээ.
Мөн орон нутгийн Хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн хөрөнгөөр үлий цөмлөгч 35 ширхэг, үлий утагч 13 ширхэгийг тус тус авч сумдад гэрээгээр ашиглуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа юм байна.

Б.Мөнхзул