ОХУ-ын нисэх онгоцтой холбоотой худал мэдээлэл гаргахгүй байхыг санууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ-ын зорчигч тээврийн нисэх онгоцтой холбоотой худал мэдээлэл гаргахгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн яам сануулав.
Египет дэх ОХУ-ын Элчин сайдын яам эсвэл Гадаад харилцааны яамны хэвлэл, мэдээллийн газраар дамжуулан баталгаатай мэдээлэл авмагцаа мэдэгдэл хийх болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова мэдэгдсэн байна.
“Египет дэх ОХУ-ын Элчин сайдын яам “Когалымавиа” агаарын тээврийн компанийн нисэх онгоцны тухай мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээллийг баттай болсны дараа мэдээлэл хийнэ” гэж тэрбээр урьд нь фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Д.Нямтулга