Битүүмжилсэн хайрцгаар 1700 гаруй иргэн саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа явагдаж байна.
Энэ үйл ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд 1732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргасан иргэдэд энгийн дүгнэлттэй, санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй иргэд, дайчилгааны тухай хуулийн дагуу бусад газар дайчлагдан ажиллаж байгаа иргэд, мөн таслан сэргийлэгдэх арга хэмжээ авагдаж, урьдчилан хорих төвд хоригдож байгаа болон өөрийн харьяа газраас өөр газар сонгуулийн үйл ажиллагаанд ажиллаж буй иргэдийн саналыг тус тус зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч байгаа аж.
Сонирхуулахад, Улсын бүртгэлийн газраас мэдээлснээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад Баянхонгор аймгийн хэмжээнд 54.687 сонгогч бүртгэгдсэн байна. Маргааш аймгийн хэмжээнд 105 санал авах байр үйл ажиллагаа явуулж, санал авах байруудад нийт 683 зохион байгуулагч ажиллах бөгөөд нийт дүнгээр энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг Баянхонгор аймагт гардан зохион байгуулах ажилд 796 хүн ажиллах юм байна.
Б.Мөнхзул