Энэ сарын 27-ны 10:00 цаг хүртэл архи худалдаалахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-25 20:18:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль маргааш /2017.06.26/ болохтой холбогдуулан зургадугаар сарын 25-аас 27-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Баянхонгор аймгийн аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Энэхүү захирамж нь иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбай, олон нийтийн газарт хэв журмыг алдагдуулахгүй байх зорилготой аж.
Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эздэд, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль эрхзүйн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга нарт даалгасан байна.
                                                                                                                                                                             Б.Мөнхзул
関連ニュース