Цахилгааны шугамын гэмтлийг дөрөв хоногт багтаан засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2017-06-29 13:53:50
Баянхонгор /МОНЦАМЭ/ Булган, Эрдэнэтийн чиглэлд орсон их хэмжээний борооны улмаас цахилгаан дамжуулах шугамын 10 гаруй тулгуур багана унаж баруун зарим аймагт цахилгаангүй боллоо.
Тиймээс Баянхонгор аймгийн онцгой комисс хуралдаж цахилгаангүй өдрүүдэд төрийн ажлыг цаг хугацаанд нь явуулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд холбогдох газрууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 
Цахилгааны шугамын гэмтлийг дөрөв хоногт багтааж засахаар ажиллаж байна.
 
Б.Мөнхзул
関連ニュース