Д.Трампын хориг хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-30 10:06:34
ВАШИНГТОН./VOA/. Хүн амынх нь дийлэнхийг лалын шашинтнууд эзэлдэг Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн зургаан улсын иргэд болон бүх улс орны дүрвэгчдийн хувьд АНУ руу нэвтрэх нь тун амаргүй болж байна.

Энэ зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд, бүх дүрвэгчийг 120 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхийг хориглох тухай тус улсын Ерөнхийлөгч Д.Трампын нэгдүгээр сард гаргасан зарлигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг тус улсын Дээд шүүх энэ долоо хоногийн эхээр гаргасан юм.

Ингээд Вашингтоны цагаар пүрэв гарагийн оройн 20:00 цагаас энэ зарлиг хэрэгжиж эхэлсэн байна. Уг зарлигийн дагуу гэр бүлийнхэн, бизнесийн түншүүд нь АНУ-д байдаггүй иргэдэд виз олгохгүй. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүсийг АНУ руу нэвтрүүлэхгүй.

Гэр бүлийнхэн гэдэгт өвөө эмээ, авга ба нагацууд, үеэлүүд болон ач зээ нар хамаарахгүй аж. 
 
Г.Доржханд

 

 


関連ニュース