Баянхонгор аймгийн сумдын баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-04 13:56:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Баянхонгор аймаг долдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар боллоо.
Тус аймгийн зарим сумын баяр наадам өнөөдрөөс эхэлж байгаа бол хамгийн хожуу нь наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Эрдэнэцогт сумын баяр наадам болох юм байна. Баянхонгор аймгийн нийт сумдын баяр наадмын хуваарь болон дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоор холбогдох утасны дугаар бүхий жагсаалтыг хүргэе.

                                                                                                                                             Б.Мөнхзул
関連ニュース