Наадам зохион байгуулах хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-04 14:05:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн наадмыг долдугаар сарын 21, 22-нд зохион байгуулахаар товлосон.  Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдан  Ардын хувьсгалын 96, Баянхонгор сумын 60 жилийн ой, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах аймгийн хороог байгууллаа.
Хорооны даргаар аймгийн Засаг дарга, орлогч даргаар Баянхонгор сумын Засаг дарга, Нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүн ажиллаж, аймгийн баяр наадмыг зохион явуулахаар тогтов. Тус хороо Соёл, ёслолын, Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах, Хурдан морины уралдааныг зохион байгуулах, Үндэсний сур, шагайн харвааг зохион байгуулах, Нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах, Хүнсний эрүүл ахуйн байдлыг хангах салбар хороо гэсэн долоон дэд хороотой байх аж.
                                                                                                                                            Б.Мөнхзул
関連ニュース