Таван толгой одоо таны, чиний, бидний өмч болох нь
ТОЙМ
“Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд өөрийн хөрөнгөөр Цанхи уурхайн ам, гүнийн гаалийн бүсээс Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам хүртэлх хөрсөн замыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан хүнд даацын авто зам болгох юм байна. Шинэ авто зам 8,2 км урт, найман метр өргөн байх гэнэ. Хүнд даацын авто замыг барих шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 5-нд Цанхи уурхайд боллоо. Ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ Эрдэнэс-Монгол” компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг “Таван-толгой”- Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Түүнтэй зэрэгцүүлэн шинэ хүнд даацын авто замтай болсоноор тээвэрлэлт 2.5 дахин өснө. Шинэ замтай болсоноор нүүрсний экспорт, ажлын шинэ байр нэмэгдэх боломжтой гэж “онцлон хэлж байв.
Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам тэнхлэг тутамдаа 18 тоннын даацтай гэнэ. Тэгвэл уурхайн ам, гүний гаалийн бүрдүүлэлтийн талбайгаас тус зам бүртэл баригдах хүнд даацын шинэ авто зам нь тэнхэлэг тутамдаа 23 тонн байх техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ нь хийгджээ.
Засгийн газар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцүүлэн хүнд даацын шинэ авто зам барихаар шийдвэрлэсэн байна. Баригдах хүнд даацын авто зам нь тэнхлэг тутамдаа 23 тонн байх аж. Иймд уурхайн ам, гүнийн гаалийн бүрдүүлэлтийн талбайгаас эхлэх хүнд даацын шинэ авто замын ТЭЗҮ нь одоо ашиглагдаж байгаа хатуу хучилттай авто замынхаас тэнхлэг тутамдаа таван тоннын зөрүүтэй хийдгсэн байгаа нь ийм учиртай гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Шинээр баригдах хүнд даацын авто замын суурийн далан хоёр үетэй байна. Эхний буюу шороон үе нь 40 см, дараагийн буюу төмөр бетон цутгамал үе нь 30 см, өнгө хучилтны аспалт 18 см нийт замын далангын өндөр 88 см байх нь.
Зам зургаа дахь км-т төмөр замын далантай/ баригдаж байгаа/ нүхэн гарцаар, найм дахь км-т гүүрэн гарцаар тус бүр огтлолцон Гашуунсухайт чиглэлийн авто замтай холбогдоно. Одоогоор нүүрс тээвэрийн машин богино хэмжээний хөрсөн замаар цаг орчим явдаг. Шинэ авто зам ашиглалтад орсоноор энэ хооронд 20 минут явна, цаг хугацаа хэмнэхээс гадна тоосжилт бүрэн зогсох ач холбогдолтой гэж компанийн удирдлагууд хэлж байна.
“Эрдэнэс-Таван толгой” компанийн уурхайн ам, гүнийн гаалийн талбайгаас Гашуунсухайт чиглэлийн авто зам хүртэлх хөрсөн замыг хүнд даацын шинэ авто замтай болгосноор нүүрс тээвэрлэлтээс болж байгальд үзүүлж байсан сөрөг нөлөө, Цогц-Цэций сумын иргэд, малчдын эрүүл мэндэд занал хийж байсан аюултай нөхцөл, нүүрс тээвэрлэлтийн компаниудад гардаг хүндрэлүүд арилах сайн талтай гэж нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон Цогт-Цэций сумын Засаг дарга О.Бадарч тээвэрлэлтийн компанийн ажилчид, жолооч нарын төлөөлөл ярьж байсан юм.
“Эрдэнэс- Таван толгой”-н нүүрсний тээвэрлэлтийг 79 аж ахуйн нэгжийн монгол жолоочтой 3800 орчим хүнд даацын авто машин гэрээгээр гүйцэтгэдэг гэж уурхайн дарга н. Чинбат ярьсан юм. Тэрбээр цааш нь “Гүний гаалын ажиллах цагын хувиарыг 2017 оны 6 дугаар сарын 16-аас эхлэн хоёр цагаар сунгасан. Энэ хугацаанд Гашуунсухайтад үүсдэг урт дугаар байхгүй болсон. Ер нь төрийн байгууллагууд бүх төвшинд хамтарн ажиллаж ойлголцосноор зөв шийдвэрүүд цаг алдалгүй гарч богино хугацаанд үр дүнд хүрч байгаа” хэмээн хэлсэн юм.
Цанхийн уурхайн ам, гүнийн гаалийн талбайгаас Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай зам хүртлэх хөрсөн зам 8,2 км хүнд даацын авто зам болсоноор Таван толгойн нүүрс засмал замаар улсын хил давдаг болно. Цаашлаад нүүрсний баялаг орд бүхий энэ бүс нутагт шинэ авто зам, төмөр зам ашиглалтад ороход Монгол Улсын нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгднэ гэсэн тооцоо байдаг байна. Тус уурхай анх удаа 2017 оны эхний хагас жилд 252,8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа гэнэ. Улсийн төсөвт татвар хураамжаар 149,3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2017 онд 11,5 сая тонн нүүрс экспортлоно. Түүнээс эхний хагас жилд 5,5 сая тонныг экспортолжээ
Таван толгойг ашиглаж эхлэхээсээ өмнө ашиг хүртэх тухай монголчууд маш их ярьсан. Инженерийн дэд бүтэцгүй байгалийн баялагаас бид хүртэх тухай яриад байжээ. Тэгвэл авто замтай, төмөр замын далантай байгалийн баялгаас хүртэх тухай бид ярих боллоо. Энэ бол урьдахь байдлаас нэг шат ахисан үзүүлэлт гэж хэлж болно. Таван толгой одоо л таны, миний, чиний хүртэх ёстой баялаг, өмч болох нь ээ.
Г. Эрдэнэбат