Баянхонгор аймагт сонгогчдын ирц 21,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-07 12:56:54
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт Баянхонгор аймгийн хэмжээнд 21.6 хувьтай байна.
Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 54.044 байгаагаас 12 цагийн байдлаар 11.657 нь саналаа өгөөд байгаа аж. Өмнөх санал хураалтаар аймгийн хэмжээнд мөн цагийн байдлаар 29.2 хувь нь саналаа өгөөд байсан бол энэ удаагийнхад сонгогчдын ирц буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс аймгийн Сонгуулийн хорооноос нийт иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Өнөөдөр Баянхонгор аймгийн хэмжээнд хур тунадасгүй, цаг агаар тогтуун, дулаан байна.
                                                                                                                            Б.Мөнхзул
関連ニュース