Баянхонгорын Онцгойнхон төвийн бүсдээ аваргаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын Төвийн бүсийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнийг Баянхонгорын баг тамирчид зургаа дахь удаагаа өнгөлжээ.
Архангай аймагт зохион байгуулагдсан тус тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нийт долоон багийн 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2017 оны аваргаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тодорч, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн болсон бол Төв, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус удаалжээ.
Б.Мөнхзул