Баянхонгорт сонгогчдын 46.6 хувь нь саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-07 17:36:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт Баянхонгор аймагт ямар нэгэн доголдол, зөрчилгүй өрнөж байна. 17.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт сонгогчдын 25.267 хүн буюу нийт сонгогчдын 46.6 хувь нь саналаа өгчээ. 
Саналаа өгөөд буй сонгогчдоос 26-40 насныхны идэвх сайн байгаа бол 18-25 насныхан ч өмнөх санал хураалтаас илүү идэвхтэй оролцож байна.
Аймгийн хэмжээнд сонгогчдын ирц хамгийн сайн байгаа нь Эрдэнэцогт сум бөгөөд нийт сонгогчдынх нь 58.3 хувь нь санаоаа өгөөд байгаа аж. Харин Баянхонгор, Баян-Овоо, Баацагаан зэрэг сумдын сонгогчдын идэвх сул байгаа юм байна.
                                                                                                                             Б.Мөнхзул
 

関連ニュース