Умард Солонгосын пуужин хөөргөсөн явдлыг Япон, АНУ, Өмнөд Солонгос буруушааж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудын удирдагчид Умард Солонгосоос тив хоорондын баллистик пуужинг амжилттай хөөргөсөн талаарх маргаантай асуудлыг эрс буруушааж байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Герман улсад зохион байгуулагдаж буй 20-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө уулзжээ.
Уг уулзалтын маргааш гарсан хамтарсан мэдэгдэлд, 7 дугаар сарын 4-ний өдрийн пуужин хөөргөсөн явдал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг шууд зөрчсөн тухай гурван удирдагчид мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар Умард Солонгосын уг үйлдэл нь гурван орон болон дэлхийн эргэн тойрон дахь бусад улс орнуудад илүү их аюул занал учруулж байгаа юм.
Пхеньянд нэмэлт хориг тавих, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолыг эрт батлах тухай төлөвлөгөөг удирдагчид дэмжиж байгаа аж.
Тэд олон улсын холбооноос Умард Солонгостой хийсэн эдийн засгийн холбоогоо багасгах тал дээр арга хэмжээ авахыг шаардсан байна. Мөн Умард Солонгостой хиллэж буй улс орнуудыг Пхеньянаас цөмийн зэвсэггүй болоход чиглэсэн алхмуудыг нэн даруй хийж, баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг ятгах тал дээр илүү их зүйл хийхийг уриалсан байна.
Уг уриалга нь Хятад болон Орост хандсан болох нь илэрхий байгаа юм.

Х.Сарнай