Химийн лабораторит засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-11 15:46:10
Увс /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк Улсын ТИКА олон улсын байгууллагаас Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор Хоёрдугаар сургуулийн химийн лабораторийг засварлаж, тохижуулах төслийн ажил дууссан байна.
Уг төслийн хүрээнд химийн лабораторит дотор заслын ажлыг бүрэн хийсэн төдийгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг ч мөн суурилуулсан байна. Химийн лабораторийг удахгүй болох Цогцолбор хоёрдугаар сургуулийн 40 жилийн ойн баярын үеэр албан ёсоор нээж хүлээлгэн өгөх юм байна.
Б.Замбал
関連ニュース