Германы социал демократ намын тэргүүн тус улсыг цэрэгжүүлсэн гэж А.Меркелийг буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН./TASS/. Германы канцлер Ангела Меркель тус улсын батлан хамгаалах зардлыг ҮНБ-ий 2 хувь хүртэл нэмэгдүүлэх НАТО-гийн тавьсан зорилгод хүрэхийг эрмэлзэж байгаа тухайгаа тов тодорхой хэлжээ. Энэ тухай Германы Социаль-демократ намын тэргүүн Мартин Шульц лхагва гарагт “Funke” мэдээллийн групп-д ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Хэрвээ Герман улс НАТО-гийн шаардлагыг биелүүлэх юм бол тус улсын батлан хамгаалах зардал 2024 он гэхэд өнөөгийн үзүүлэлтүүдээс даруй 30 тэрбум еврогоор давах ажээ.
ГСДН-ын тэргүүний үзэж байгаагаар, бундесверийн /ХБНГУ-ын зэвсэгт хүчин/ хүчин чадлыг зохих хэмжээнд ухаалагаар нэмэгдүүлэхийн тулд батлан хамгаалах зардлыг 3-5 тэрбум еврогоор нэмэгдүүлэхэд хангалттай ажээ. “Зөрүү мөнгийг хүн амынхаа боловсрол, дэд бүтэц, тоон технологид зориулах уу аль эсвэл Христийн ардчилсан холбооны хүсч байгаачлан Холбооны улсын түүхэнд байгаагүй ихээр улсаа цэрэгжүүлэхэд зарцуулах уу гэдэг хоёр сонголтоос иргэд сонголтоо хийх боломжийг олгох ёстой” хэмээн ГСДН-аас канцлерт нэр дэвшигч онцлон тэмдэглэжээ.
9 дүгээр сарын 24-нд Бундестагийн сонгууль болох ба уг сонгуулийн дүнгээр засгийн газрын тэргүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох юм.

О.Барс