Умард Солонгост нефть нийлүүлэхийг зогсоох санааг В.Путин дэмжихгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан эрчим хүчний хомсдолд ороод буй Умард Солонгосын эсрэг нефть нийлүүлэхийг зогсоох хориг арга хэмжээ авах санааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжихгүй байна.
Умард Солонгосын эсрэг нефть нийлүүлэхийг зогсоох, гадаад улс орнуудад ажиллаж байгаа умард солонгосчуудыг нутаг буцаах зэрэг багц хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дэмжихийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Оросын Алс Дорнодын Владивосток хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ дахин хүссэн гэж Хөх ордон мэдэгдэв.
Харин уг хүсэлтийн хариуд В.Путин хэлэхдээ “Умард Солонгос удаа дараалан баллистик пуужин харваж, цөмийн зэвсэг туршиж байгааг манай улс эрс эсэргүүцсээр ирсэн. Гэхдээ Умард Солонгост нефть нийлүүлэхийг зогсоох нь тус улсын эгэл жирийн иргэдийг зовлон шаналалд унагаахаас хэтрэхгүй гэж би үзэж байна. Яриа хэлэлцээгээр л асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд