Израилийн онгоцууд Сирийн химийн байгууламжид цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /ВВС/. Сирийн химийн зэвсгийн үйлдвэр агаарын цохилтод өртсөн гэх мэдээлэл тархаад буй энэ үед "Израилийн тал манай улсын баруун нутаг дахь цэргийн баазад цохилт өгсөн" гэж Сирийн арми мэдэгдлээ.
Сирийн армиас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Израилийн тал Ливаны агаарын орон зайгаас манай Масияф хотын ойролцоох цэргийн бааз руу пуужин харвасны улмаас хоёр цэрэг амь үрэгдсэн” гэжээ.
Баттай бус эх сурвалжуудын мэдээлснээр, химийн зэвсгийн үйлдвэр агаарын цохилтод өртсөн бололтой.
Израилийн тал одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Г.Доржханд