Оюутны сургалтын тэтгэлэг гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг зарлаж, шалгаруулалт хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл шалгарсан оюутнуудад тэтгэлгийн батламжийг маргааш буюу энэ сарын 9-нд Улаанбаатар хотод Тусгаар тогтнолын ордноо гардуулахаар болжээ.
Батламжийг УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар гардуулах бөгөөд арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны 300-гийн танхимд болох бөгөөд хэвлэл мэдээлэл, иргэдэд нээлттэй.
Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд анх удаа Баянхонгор аймаг нь энэ хичээлийн жилээс эхлэн нийтдээ 120 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа аж.
Б.Мөнхзул