45.6 сая төгрөгөөр 14 орон сууцны орцыг бүрэн засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил “Орон нутгийн хөрөнгө оруулалт”-аас 40 сая, “Иргэдийн оролцооны сан”-гаас 5.6 сая нийт 45,6 сая төгрөгөөр Зуунмод сумын нийтийн эзэмшлийн 14 орон сууцны 40 орцыг засварлажээ.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 14 орон сууцны 26 орцыг засварласан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дөрвөн байгууллага хоёр орон сууцны найман орцыг засварлаж ашиглалтад оруулсан. Одоо үлдсэн 10 орцны хаалгыг сольж, 26 ширхэг цонхыг бүрэн засварлаж байна. Удахгүй хүлээлгэн өгнө гэж аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Баярмагнай хэллээ.
Ирэх жил 50 сая төгрөгөөр 13 байрны 30 орц болон 19-20-р байрны гадна тал, дээврийн засварыг хийхээр төлөвлөсөн гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр