"Аав" жүжгийн олон улсын уралдаанд сойно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотод болох "Олон улсын мэргэжлийн драмын жүжгийн уралдаан"-д Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүүжин театрын уран бүтээлчид оролцохоор болжээ. Уралдаан энэ сарын 19-нд болох бөгөөд 18 улсын театрынхан өрсөлдөнө.
Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүүжин театрынхан Ванпилфийн зохиол "Ууган хүү" жүжгээр оролцож байгаа бөгөөд мөн жүжгээр Франц болон Москвагийн театрын уран бүтээлчид оролцох аж. Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүүжин театрынхан найруулагчийн өнцөг, шийдлийг харгалзан зохих ёсоор зөвшөөрөл авснаар тус жүжгийг "Аав" нэртэйгээр ийнхүү толилуулахаар болжээ.
Тэмүүжин театрынхан уралдаанд явахаасаа өмнө буюу өнөөдөр аймгийн нийт албан байгууллагын удирдлагуудад тус жүжгээ толилуулж, сонсгол хийгээд уралдаанаа зорилоо.
Сонирхуулахад, Олон улсын тус уралдаан хоёр жилд нэг удаа болдог байна. Уралдааны арга хэмжээ таван өдөр үргэлжлэх бөгөөд мөн үеэр олон улсын урлаг судлаачдын шүүмжлэл өрнөж, уран бүтээлчдэд номын дуу сонсгодгоороо чухал ач холбогдолтой.

Б.Мөнхзул