Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг давтан сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-12 19:15:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах давтан сургалт Баянхонгор хотноо зохион байгуулагдлаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн тус сургалтад аймгийн хэмжээний хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 19 төвийн  48 ажилтан хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвөлгөө авсан байна.

Сургалтын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Хүүхдийн Ерөнхий мэргэжилтэн А.Дэчмаа нар “Монгол Улсын Засгийн газар, салбар яамдаас хүүхдийн хооллолтын талаар баримталж буй бодлого чиглэл”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дагаж мөрдөх эрүүл ахуйн дадал”, “Хүүхдийг халдвараас эрт сэргийлэх нь” сэдвүүдээр мэдлэг олгожээ.

                                                                                                                                           Б.Мөнхзул

関連ニュース