Хөл бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-25 21:36:28
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн энэ амралтын өдрүүдээр Улаангом хотноо амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний нэгдүгээр байрыг Цогцолбор 1-р сургууль, хоёрдугаар байрыг Ахлах 3-р сургууль, гуравдугаар байрыг Улаангом политехник коллежийн баг тамирчид эзэлсэн байна.
Хөл бөмбөгийн тэмцээнийг Япон улсын Ойта мужийн Ротари клубын төлөөлөгчид урилгаар ирж үзэх байсан ч амжаагүй байна. Тус тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Цогцолбор 1, 2-р сургууль болон Ахлах 3-р сургууль, “Чандмань-Эрдэм” сургууль, Улаангом политехник коллежийн баг тамирчид тогтмол оролцож иржээ. Энэхүү тэмцээнд оролцсон сургууль бүрт шинэ бөмбөг, тамирчин бүрт цэнэглэдэггүй гар чийдэн бэлэглэсэн байна.
Б.Батхүү
関連ニュース