Архангай аймагт ургац хураалт 45.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-03 21:16:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ жил улаан буудай 3720 тн, төмс 3090.5 тн, хүнсний ногоо 1042.3 тн, ногоон тэжээл 15556.4 тн, тосны ургамал 840 тн хураан авахаас энэ сарын 03-ны өдрийн байдлаар 2786 тн улаан буудай, 2389.9 тн төмс, 529.9 тн хүнсний ногоо, 5029 тн ногоон тэжээл, 280 тн тосны ургамал хураан хураан авчээ.

Энэ нь нийт хураан авах ургацын 45,5 хувийг эзэлж байгаа юм. Харин тэжээлийн болон тосны таримлын хураалт бүрэн эхлээгүй байгаа нь үр тариа, төмс хүнсний ногооны хураалт дуусаагүйтай холбоотой ажээ.

Энэ жилийн ургац төлөвлөсөн хэмжээнээс үр тариа 20-30 хувь, тосны таримал 15-20 хувь, төмс 10 хувь, хүнсний ногоо 30 хувиар бага хураан авах төлөвтэй байгааг байгаль цаг уурын тааламжгүй нөхцөлөөс үүдэлтэй гэж аймгийн ХХААГ-аас тайлбарлаж байна. 

Б.Гэрэлт-Од
関連ニュース