Өсвөрийн яруу найрагчид өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нийтийн номын сан, аймгийн Зохиолчдын холбоо хамтран “Өсвөрийн яруу найрагч-2017” яруу найргийн тэмцээнийг зохион явуулахаар болжээ.
Хүүхэд багачуудыг монгол хэлний үгийн урлагийн гайхамшгийг таниулж, сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх, бүтээн туурвих хүсэл эрзэмзлийг нь дэмжих зорилго бүхий тус уралдаан энэ сарын 18, 19-нд болно.
Тэмцээнд аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид, Баянхонгор Политехникийн коллежийн оюутнууд оролцох боломжтой. Өөрийн найруулан бичсэн, өмнө нь ямар нэгэн уралдаан тэмцээнд уншигдаагүй шүлгээрээ хүүхдүүд өрсөлдөх бөгөөд дунд болон ахлах насны ангиллаар аваргуудыг шалгаруулах юм байна.
Б.Мөнхзул