14 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-09 16:00:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын зүүн талын ашиглалтгүй байсан жигүүрийг 14 дүгээр цэцэрлэг болгон сэргээн засварлаж, ашиглалтад орууллаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн санхүүжилтээр боссон тус цэцэрлэгт амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл болон төрийн албан хаагчдын хүүхдүүд хүмүүжинэ.
Багийн Засаг дарга нар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд зорилтот бүлгийнхний 2-5 насны хүүхдүүдийг хамруулснаар бага, дунд, ахлах ангид 75 хүүхэд сурч хүмүүжихээр болсон байна. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж төдийлөн сайнгүй байгаа энэ цаг үед нүдээ олсон ажил боллоо гэдгийг цэцэрлэгийн нээлтийн үеэр иргэд хөдөлмөрчид ярьж байв.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн  эрхлэгч, нягтлан, нярав, багш зэрэг 11 ажлын байр шинээр нэмэгджээ.
                                                                                                                    Б.Мөнхзул

関連ニュース