Д.Трампын анхны эхнэр өөрийгөө "тэргүүн хатагтай" гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Эй-Би-Си/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана саяхан “Эй-Би-Си” телевизийн “Гүүд Морнинг Америка” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө “Би бол Д.Трампын авааль эхнэр. АНУ-ын тэргүүн хатагтай” гэжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн одоогийн эхнэр Мелания Трамп хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Иванагийн энэ мэдэгдэл бол бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого. Цагаан ордон бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай миний бие болон бидний хүү Бэрроний гэр. АНУ-ын тэргүүн хатагтай гэж дуудуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би энэ нэр хүндээ ном зарахад бус хүүхдүүдэд туслахад ашиглах болно” гэсэн байна.
Д.Трампын анхны эхнэр Ивана мөн “Цагаан ордон руу дуртай үедээ шууд утсаар ярих боломж надад байгаа ч би хэн нэгэнд хардах сэтгэл төрүүлэхийг хүсдэггүй. Д.Трамп бид хоёр 14 хоногт нэг удаа л утсаар ярьдаг” гэсэн байна. Түүний бичсэн “Трампыг өсгөж хүмүүжүүлсэн нь” гэдэг дурсамж ном өнөөдөр худалдаанд гарах ажээ. Тэрбээр 1977 онд Д.Трамптай гэрлэсэн юм. Гэвч Д.Трамп 1990-ээд оны үед Америкийн жүжигчин, телевизийн алдартан Марла Мэйплзтэй /Д.Трампын хоёр дахь эхнэр/ янаг амрагийн харилцаатай болсноор Ивана салахад хүрчээ. Ивана, Д.Трамп нар нь гурван хүүхэдтэй юм. Тодруулбал, бага Дональд, Иванка болон Эрик Трамп нар нь тэдний дундаас гарсан хүүхдүүд билээ.
Д.Трампаас өмнө АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дундаас эхнэрээсээ салсан ганцхан хүн байсан нь Рональд Рейган юм.

Г.Доржханд