Их Британийн Ерөнхий сайд асан Д.Кэмерон хувийн хэвшилд ажилд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Би-Би-Си/. 2016 онд британичууд Европын Холбооноос гарах сонголт хийсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн Дэвид Кэмерон хувийн хэвшилд ажилд оржээ.
"Би-Би-Си" телевизийн мэдээлснээр, Их Британийн Ерөнхий сайд асан Д.Кэмеронийг компанийнхаа Олон улсын салбар хариуцсан зөвлөлийн гишүүнээр томилсноо АНУ-ын онлайн төлбөр тооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Фөрст Дата” корпораци даваа гарагт мэдэгдсэн байна. Д.Кэмерон нь тус компанийн одоо үйл ажиллагаа явуулж буй зах зээл болон шинэ зах зээл олох ажлыг хариуцан ажиллах ажээ.
“Д.Кэмерон бол дэлхийн хамгийн алдартай, нэр хүнд сайтай удирдагчдын нэг. Тэрбээр манай компанид нэгдсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж “Фөрст Дата”-гийн захирал Фрэнк Бисиньяно хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Кэмерон тус компанийн ажилд сард 2-3 хоногийг л зарцуулах аж. Их Британийг ЕХ-ноос гаргахыг эсэргүүцэж байсан тэрбээр 2016 оны зургадугаар сарын 24-нд ерөнхий сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн юм.

Г.Доржханд