Сайн дурынхныг бүртгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай Нийгэмлэг, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран " Гамшгийн үед ажиллах Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт" зохион байгуулагдахтай холбогдуулан аймгийн Улаан загалмайн хороонд Сайн дурынхныг бүртгэж эхэлжээ.
Бүртгүүлэх иргэд тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдардаг, сургалт зохион байгуулах чадвартай, гамшгийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож байсан, сайн дураараа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлэлтэй, аливаа гамшгийн үед дайчлагдан ажиллах боломжтой зэрэг шаардлагуудыг хангасан байвал давуу тал болох аж.
Аймгийн Улаан загалмайн хорооны байранд энэ сарын 22 хүртэл иргэдийг бүртгэх бөгөөд хүний тоо хязгаартай гэнэ. Бүртгүүлэгчдээс сонгон шалгаруулж, 13 хүнийг Улаанбаатар хотод МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын хөгжлийн төвд сургаж дадлагажуулах юм байна.
Б.Мөнхзул