Тавдугаар сургуулийн барилгын ажил 80 шахам хувьтай явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв болон сумдад улсын төсвөөр баригдаж байгаа барилгуудын явцтай танилцах ажлын хэсгийн хяналтын хүрээнд аймгийн төвийн Тавдугаар сургуулийн барилгын явцад дүгнэлт хийжээ. Хяналтыг аймгийн ЗДТГ, Барилга хөгжлийн төв, ГХБХБГ хамтран зохион явуулсан байна.
Баянхонгор сумын есдүгээр багт баригдаж байгаа 960 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажлыг 2013 онд “Их наяд хөгжил” ХХК барьж эхэлсэн нь одоо 80 хувьтай үргэлжилж буй. Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хувьд “А” “С” блокын барилгын өрлөгийн ажил дууссан, алдаатай цутгасан найман баганыг мэргэжлийн экспертийн дүгнэлтийн дагуу хүчитгэжээ. “В” блок буюу спорт заалны барилгын өрлөг болон ган хийцийн ажил алдаатай болсноос баруун талын ханыг нурааж алдааг засаж байгаа бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж. Харин “Д” блок буюу урлаг заалны барилга угсралтын ажил нэг, хоёрдугаар давхарын цутгалт, ган хийцийн угсралт, дээвэр, өрлөгийн ажил дуусч, дотор засал болон сантехник, цахилгааны ажил хийж байна.
Ажлын хэсгээс тус барилгын дөрөвдүгээр давхарын цахилгааны сувагжилтыг зохиогчтой зөвлөлдөн шийдэл гаргаж ажиллах, хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой гадна шаврын ажлыг сүүдэртэй газраас эхэлж гүйцэтгэх, талбайд ажиллаж байгаа хүчийг нэмэгдүүлж ажиллах, цутгалт болон өрлөгийн ажлыг нэн даруй хийж дуусгах зөвлөмж өгчээ.
Б.Мөнхзул