ИТХ-ынхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаярын санаачлагаар Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд анх удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зохион байгуулалттайгаар хамруулж байна.
Уг ажлын хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн багц үзлэг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ /эмчийн зөвлөсөн үзүүлэлтийн дагуу/, хэвлийн эхо, зүрхний эхо, бамбайн эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээж гэрэлд харуулах, нүд, чих хамар хоолой, мэс засал, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон эрүүл зөв хооллолтын талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэсэн байна.
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц, шуурхай, чанартай үйлчилгээг бидэнд хүргэж ажиллажээ. Эхний ээлжийн үзлэг улирагч сард болж ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны 25 хүн хамрагдсан бол дараагийн ээлжийнхэн буюу мөн тооны хүн энэ сарын сүүлчээр үзлэг шинжилгээнд хамрагдах аж.
Б.Мөнхзул