Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын 25 жил, Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 75 жилийг тохиолдуулан "Хөгжлийн бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд зарлажээ.
1.5 сая төгрөгийн шагналын сан бүхий тус уралдаан нь аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, орон нутгийн түвшинд шинэ санал санаачлага, бодлогыг дэмжих, түүнийг хэрэгжүүлэх зорилготой.
Уралдааны бүтээлийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авах бөгөөд Баянхонгор аймгийн өнөөгийн байдал, тухайн хариуцсан салбарын хүрээнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг тодруулан гаргаж үнэлэлт өгсөн, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан санал гаргасан, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай юм байна.
Б.Мөнхзул