Өвсөрийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өсвөрийн 1024 хүүхдийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах анхдугаар, нээлттэй тэмцээн энэ сарын 27-29-нд Баянхонгор хотын БТСГ-ын заалнаа болно.
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, үндэсний бөхийн дэг жаяг, барилдааны дүрмээс суралцах, бие бялдрын өв тэгш хөгжил, өөрийн үндэсний бөхийн спортоор сонирхон хичээллэх, дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнийг сонирхсон Баянхонгор аймгийн хүүхэд багачуудад нээлттэй юм.
Тэмцээнд оролцох хүүхдүүд төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэй байх шаардлагатай бөгөөд монгол дээл, малгайтай оролцох юм байна.
Тэмцээний үеэр үндэсний бөхийн иж бүрэн өмсгөлтэй /зодог шуудаг, малгай, гутал, дээл, бүс/ нэг нэг тамирчныг сум бүрээс шалгаруулан урамшуулах бол насны ангилал бүрт алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналтай аж.
Өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 2001-2011 оны тамирчид оролцох юм.
Б.Мөнхзул