Б.Эрдэнэбат: Сүүлийн жилүүдэд усны чанарт өөрчлөлт орж эхэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өмнө нь Баянхонгор аймагт хоёр сав газар үйл ажиллагаа явуулж байсан бол 2016 онд нэгтгэж нэг болгожээ. Энэ хүрээнд Бөөнцагаан-Орог нуурын сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан бол энэ жил Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийж байгаа юм.Энэ талаар Бөөнцагаан-Орог нуурын сав газрын Захиргааны дарга Т.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийх ажлыг та бүхэн ямар бүрэлдэхүүнтэйгээр хийж байна вэ?
-Энэ ажил өөрөө нийт хүн ам болоод Баянхонгор аймгийн тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засагтай салшгүй холбоотой. Тиймээс энд холбогдох яам өндөр ач холбогдол өгч бид Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийхэд олон талын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймагт ажиллаж амьдарч буй мэргэжлийн хүмүүс, томоохон ус хэрэглэгч хүнсний үйлдвэрүүд, Байгаль хамгаалах нөхөрлөлүүд, ХЭАХН гэх мэт салбар бүрээс хүмүүсийг хамрууллаа.
-Менежментийн төлөвлөөтэй болсноор ямар давуу талтай вэ?
-Бид энэ төлөвлөгөөг боловсруулснаар усыг хязгааргүй мэтээр харж, ойлгож ирсэн буруу дадлаас татгалзаж, эсрэгээрээ усыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг ойлголттой, усны аюулгүй байдал хангагдсан, нөхөн сэргээгдэх хэмжээнд хүрнэ гэж харж байгаа юм. Энэ хүрээнд бид Өлзийт, Богд, Эрдэнэцогт зэрэг сумдад ажиллаж, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Иргэд энэхүү менежментийн төлөвлөгөөнд ямар санал тусгуулах, юунд анхаарах талаарх өөрсдийн саналыг бидэнд өгсөн.
-Усны томоохон хэрэглэгч бол Баянхонгор сум. Аймгийн төвдөө та бүхэн ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Бид ЕБС болон СӨБ-ийн эрхлэгч, менежер, аймгийн БСГ-ийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Боловсролын байгууллагаар дамжуулан ирээдүйд энэ нутгийнхаа эзэн болох хүүхэд залуустаа усыг хэрхэн зүй зохистой хэрэглэх вэ, яаж араг гамтай, хайрлаж дараа үедээ өвлүүлэх вэ гэдгийг ойлгуулахад энэ сургалт чиглэгдсэн юм. Мөн аймгийн ЭМГ, аймгийн төвийн өрхийн эмнэлэг, багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан зөвлөлгөөн ч зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнөөр усны эрүүл ахуйн байдал, эдгээр хүмүүсээр дамжуулан иргэдэд ойлголт өгөх, сурталчилгаа явуулахыг бид зорьсон юм. Нөгөө талаар аймагт усыг их хэмжээгээр хэрэглэдэг үйлдвэрлэлийн болон барилгын ААН, дулаан үйлдвэрлэгчдэд усыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ, усны алдагдлыг хэрхэн бууруулах, саарал усыг ашигладаг болох вэ гэдэгт санал бодлыг нь сонсч ажиллалаа.
-Танай газрын хариуцдаг сав газруудын усны чанар, хэмжээнд өөрчлөлт гарсан уу?
-Манай аймгийн хэмжээнд гадаргын усны нөөц 450 сая шоо/км байдаг бол ашиглаж болох нөөц 10 сая шоо/км байдаг. Гүний усны нөөц 100 сая шоо/км нөөцтэйгээс ашиглаж болох нь 50 сая шоо/км байдаг гэсэн судалгаа бий. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын усны чанарын хувьд маш цэвэр гэсэн ангилалд саяхныг хүртэл байсан боловч сүүлийн жилүүдэд өөрчлөлт орж, усны чанар муудсан байна.
-Шалтгаан нь?
-Энэ үйл явц нь голын эргийн хамгаалалтын бүс бүслүүрийн тогтоосон хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй, голын сав дагуух ургамлын бүрхүүлийг доройтуулсан, аймгийн төвийн усан хангамжийн төв станцын дээр хогийн цэг байрласан, бохирын цэвэршүүлэх байгууламж голын сав дагуу байдаг зэрэгтэй холбоотой. Энэ бүгдийг шийдвэрлэх шаардлага бидний өмнө байна.
Нөгөө талаар усны хэрэглээ харьцангуй байна. Хөдөөгийн малчдын өдрийн усны хэрэглээ 5-6 литр байхад төв суурингийн гэр хорооллын иргэдийн өдрийн хэрэглээ дундажаар 10 литр, төвлөрсөн системд холбогдсон айл өрхийн өдрийн хэрэглээ 200 литр байх жишээтэй. Тэгэхээр энэ менежментийн төлөвлөгөөгөөр бид хүн амын усны зохист хэрэглээг бий болгох юм. Өөрөөр хэлбэл хөдөө дэх усны хэрэглээг нэмэгдүүлэх бол их байгаа газар нь бууруулах юм.

Б.Мөнхзул