"Экологич хүүхэд"-ийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн БОАЖГ, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа, БСУГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "Экологич сурагч" уралдааныг зохион явуулжээ.
ЕБС-ийн эко бүлгийн сурагчдын амралт, чөлөөт цагийг байгаль орчноо танин мэдэх, судалгаа шинжилгээ хийх, байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын ажилтнуудын халааг бэлтгэх зорилго бүхий тус усалдаан хоёр сар үргэлжилсэн. Эцэг эх, байгаль хамгаалагч, багш нар хүүхэдтэйгээ хамтран байгалийг танин мэдэх, туршилт судалгаа хийлгэж мэдлэг бүтээж, дадлагажуулах зорилго бүхий тус уралдааны нэгдүгээр шатанд оролцсон 39 хүүхдээс 2 дугаар шатанд долоон сургуулийн 14 хүүхдийн тайлан, бүтээлээс эцсийн шатны шалгаруулалт хийсэн байна.
“Сурагч-эцэг эх”, “Сурагч-багш”, “Сурагч-байгаль хамгаалагч” гэсэн гурван төрлөөр уралдааныг зарлан дүгнэсэн бөгөөд уралдаанд сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, эко бүлгийн багш нар, эцэг эхчүүд төдийлөн анхаарч ажиллаагүй нь чамлалттай байсныг албаныхан хэлж байсан. "Хүүхдийг байгаль дээр ажиглалт судалгаа хийлгэх, цаг агаарын болон ус судлалын анхан шатны судалгааны ажилтай танилцуулах, усны орчинг тодорхойлох, амьтан, ургамал таних, байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн ардын зан заншлаас суралцах, газар усны домог түүхийг мэдэж хамгаалах, мөн орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал экскурс хийж байгалийн сайхантай танилцсан нь байгаль хамгааллын маш их ач холбогдолтой болж байна" хэмээн ярив.
“Байгаль хамгаалагч-сурагч” төрөлд
Нэгдүгээр байр: Баянхонгор сумын Эрдэнэмандал ахлах сургуулийн сурагч Ц.Энхсайхан /чиглүүлэгч нь Богд сумын байгаль хамгаалагч А.Цэвэлмаа/
Хоёрдугаар байр: Шинэжинст сумын 9 жилийн сургуулийн 7-р ангийн сурагч М.Нарандэлгэрмаа /Чиглүүлэгч нь Шинэжинст сумын байгаль хамгаалагч Н.Мөнхдалай/
Гуравдугаар байр: Шалгараагүй
“Багш-сурагч” төрөлд
Нэгдүгээр байр: Шинэжинст сумын 9 жилийн сургуулийн сурагч Г.Минжинсор /Чиглүүлэгч багш нь “Мазаалай” эко бүлгийн багш Г.Дашчирэв/
Хоёрдугаар байр: Жаргалант сумын “Байдраг” ахлах сургуулийн сурагч М.Буян-Эрдэн /Багш нь экобүлгийн багш Г.Эрдэнэцэцэг/
Гуравдугаар байр: Баян-Овоо сумын 9 жилийн сургуулийн сурагч Х.Бэрцэцэг /Бэлтгэсэн багш нь П.Энхзаяа/ нар тус тус шалгарчээ.
“Эцэг эх –сурагч” төрөлд Жинст сумын “Эрдмийн Өргөө” сургуулийн “Залуу байгальч” бүлгийн сурагч У.Мягмарсүрэнгийн тайлан ирсэн боловч комиссоос өгсөн онооноос хамааран шагналт байранд орох боломжгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Б.Мөнхзул