20 хүрэхгүй сурагчтай гурван сургууль байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-17 21:01:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд суралцагчийн тоогоор авч үзэхэд хамгийн цөөн сурагчтай нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын Гашуундэлийн бага сургууль. Тус сургууль  10 хүүхэдтэй хичээллэж байна. Эднийх нийт долоон багш, ажилтантай юм.
Мөн аймгийн Галуут сумын Мандалын бага сургууль 18 сурагчтай бөгөөд үндсэн найм, гэрээт хоёр нийт 10 багш, ажилтантай юм байна. 
Түүнээс гадна Бууцагаан сумын Баянбүрдийн бага сургууль үндсэн зургаа, гэрээт нэг нийт долоон багш, ажилтантай,  19 сурагчтай аж.
                                                                                                                         
Энэ хичээлийн жилд Баянхонгор аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургууль сургалтын ажил эрхэлж, 1545 багш, ажиллагсад ажиллаж байна. Нийт сургуулийн 55.5 хувь буюу 19 нь сумын төвд, 10.3 хувь буюу гурав нь багийн төвд, 24.2 хувь буюу долоо нь Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
                   Б.Мөнхзул

関連ニュース