Зургаан настнуудын долоон хувь нь сургуульд элсээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-17 21:23:20
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд ЕБС-д элссэн нийт хүүхдийн 80.1 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байсан бол аймгийн зургаан настай хүүхдийн 93 хувь нь сургуульд элссэн байна. 
Энэ хичээлийн жилд амйгийн хэмжээнд зургаан настай ч сургуульд элсээгүй 27 хүүхэд бүртгэгдээд байгаа бөгөөд тэд бүгд малчдын хүүхэд байна. 
Сүүлийн жилүүдэд сургуульд элсэх наснаас эрт элсэж байгааг зогсоосон ч энэ хичээлийн жилд ийм 19 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Энэ нь бага дунд боловсролын тухай хуулийн "12.4.Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ." гэсэн заалтыг зөрчиж байгаа аж.                
Тодруулбал, Нэгдүгээр ангид суралцагчдын 93.7 хувийг зургаан настай, 0.9 хувийг сургуулийн насанд хүрээгүй буюу таван настай хүүхэд эзэлж байгаа бол 5.3 хувь нь долоон настай элсэгч байна.

                                                                                                                                                        Б.Мөнхзул
関連ニュース