Ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Говийн сумдад заган ойн хамгаалалтын үйл ажиллагаанд аймгийн МХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад сумдын Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид оролцсон бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан сумдын иргэд, албан тушаалтнуудад 12 заалт бүхий дөрвөн албан шаардлага, 18 заалт бүхий зургаан дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад "Хууль бусаар мод бэлтгэх, мод модон материал худалдаалах явдалтай тэмцэх зарим арга хэмжээний тухай" БОАЖ-ын сайдын тушаалыг, Ойн төлөв байдал доройтохоос урьдчилан сэргийлэх, Заг болон бутлаг ургамал, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүй байхыг холбогдох хүмүүст анхааруулжээ.
Шалгалтаар заган ой бүхий найман сум, сум дундын Ойн анги, 17 жолооч, 40 гаруй иргэнийг хамруулсан бөгөөд сумын удирдлага, түлээ зарж борлуулж байгаа жолооч нарт Амьтны тухай, Ойн тухай шинэчилсэн хуулиудын талаар яриа таниулга хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, модны экологи-эдийн засгийн үнэлгээний талаар танилцуулсан байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст сумдын 36163.6 га заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумдын 21745 га шинэсэн ойтой. Сум дундын ойн анги нь ойн сан бүхий 11 сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг байна.
Б.Мөнхзул