Нэг үйлчлэгчид ногдох талбай улсын дунджаас их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд нийтийн эзэмшлийн зам, талбайн нэг үйлчлэгчид 18.944 м2 талбай ногдож байгаа нь улсын дунджаас 0.5 дахин их талбай юм байна. Улсын хэмжээнд мөрдөж байгаа стандартаар нэг үйлчлэгчид ногдох зам, талбайн хэмжээ 12.000-13.000 м2 байдаг аж.
Мөн 2017 оноос өмнө "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНТҮГ-ын 14 зам талбайн үйлчлэгч 138.439 м2 авто замын зорчих хэсэг цэвэрлэж байсан бол энэ онд 227.339 м2 болж 61 хувиар өсчээ. Тус байдлыг харгалзан "Баянхонгор тохижилт үйлчилгээ"-ний зам талбайн үйлчлэгчийн орон тоог долоон ажилтнаар нэмэгдүүлж байж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл бүрдэхийг тус газрынхан хэлж байна.
Баянхонгор аймгийн ИТХ Тэргүүлэгчдийн тогтоолоор Хот тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 2010 онд байгуулагдаж, 2013 онд Баянхонгор сумын харъяанд шилжжээ. Тус хамт олон Баянхонгор хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөтгөл, шинэтгэл, арчилж, хамгаалах, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, парк, цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг байна.

Б.Мөнхзул