Баянхонгор суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-20 00:07:33
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багт улсын төсвөөр шинээр баригдсан "Чандмань-Багачууд" 15 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, энэ долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 2-5 насны 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна.
“Чандмань–Багачууд” цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум 250 сая төгрөгийн төсөвтэйгөөр “Чандмань Баянхонгор” ХК өнгөрсөн хавраас эхлэн барьж ийнхүү ашиглалтад орууллаа. Цэцэрлэгийн нэг жигүүр "Чандмань Баянхонгор" ХХК байрлах бөгөөд тус барилгыг барихад орон нутгийн төсвөөс 250 сая төгрөг гаргажээ. Харин бусад зардлыг Э.Энхбат захиралтай "Чандмань Баянхонгор" ХК өөрсдийн нөөцөөс гаргасан байна.
                                                                                                                                                Б.Мөнхзул
関連ニュース