Даатгуулагчдыг багц шинжилгээнд хамруулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсч болох санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийг 2017 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар болжээ.
Уг тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт явагдаж, нийслэлийн хэмжээнд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тэнцсэн байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 16-наас тус үзлэг шинжилгээг хийж эхэлжээ.
Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны тухайд 50 мянган төгрөгийн доорх гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг даатгуулагч өөрөө сонгон оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой. Нэгдүгээр багц: Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, Хоёрдугаар багц: Нэгдүгээр багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх, Гуравдугаар багц: Хавдрын эрт илрүүлгийн үзлэгүүд хийх юм байна.
Б.Мөнхзул