9000 шахам өрхийн мэдээллийн зөрүүг арилгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил улс орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийгдсэн бөгөөд үүнд Увс аймгийн 15543 өрх хамрагдсан юм. Гэвч одоо хүртэл тус судалгааны дүн гараагүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Энэ ажил удаашрах болсон шалтгаан нь зарим айл өрхүүд мэдээллээ үнэн зөв бөглөөгүйтэй холбоотой хэмээн аймгийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Увс аймгийн хувьд гэхэд 8954 өрхийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь тогтоогджээ.
Тухайлбал, 106 өрх орон сууцтай мөртлөө орон сууцгүй гэж мэдүүлсэн бол малтай өрхүүд малынхаа тоог хасах гэх мэтчилэн иргэд эд хөрөнгөө нуун дарагдуулах зөрчлүүд их гарсан байна. Иймээс зөрүүтэй мэдээллийг засч баталгаажуулах ажил энэ сарын 16 хүртэл явагджээ. “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнгээр халамжийн дэмжлэгт хамрагдах өрхүүд шинэчлэн тогтоогдоно. Өнгөрсөн хугацаанд өмнөх судалгааны дүнгээр халамжийн дэмжлэг хүртэж чадахгүй байна хэмээн гомдоллох айл өрхүүдийн асуудал нэг мөр шийдэгдэнэ” хэмээн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Батсүрэн мэдээллээ.

Б.Батхүү