Гуч гаруй жил завсарласан дуурийг дахин тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Батчулууны Пүрэвдагва гэх шавилхан залуу аймгийн Хөгжимт драмын театрыг удирдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Б.Пүрэвдагва СУИС-ийг 2011 онд дүүргэсэн, дуурийн дуулаач мэргэжилтэй. Тэрээр аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн дэх хамгийн залуу дарга. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Таны тун завгүй үеэр бидний ярилцлага таарлаа. Аймгийн Хөгжимт Драмын Театрын сүүлийн үеийн ажил, уран бүтээлийн талаар яриага эхлэе.
-Манай театрын 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Бид бүхэн долдугаар сарын 30, 31-нд ойгоо өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоор, 1977 онд театрынхаа хөшгийг анх нээхдээ тоглож байсан “Эрдэнэтээлийн уянга”-ыг /Д.Рэгсүрэнгийн цомнол, УГЗ Г.Бирваагийн хөгжим/ тайзнаа тавихаар сургуулилт хийж байна. Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Тээлийн хангайд өрнөсөн түүх буюу бодит явдлаас сэдэвлэсэн дуурь байгаа. Тус дуурийг Соёлын ордон байх үед, 1970-аад онд тайзнаа тавьж байгаад 1977 онд театрын нээлтэд толилуулаад 1980-аад оны эхээр хэд хэд тавигдсанаас хойш өнөө хүртэл 30 гаруй жилийн хугацаанд дахин тавиагүй юм билээ. Энэ бол орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн уран санг баяжуулах, архивтаа үлдээх, ард иргэдээ дуурийн урлагийг таниулах том алхам.
Урлагийг тогоотой сүү гэж үзвэл дээр нь тогтсон өрөм нь дуурийн урлаг гэж ярьдаг. Тэгэхээр орон нутгийн тайзнаа дуурь толилуулах нь уран бүтээлчдийн чанар чансаа, ур чадварт асар өндөр ач холбогдолтой юм. Дуурьт 100 хувь манай театрын уран бүтээлчид тоглож байгаа. Дуурийн хормистерээр УДБЭТ-ын Ерөнхий хормэйстр н.Дашбямба, Ерөнхий найруулагчаар Г.Бирваа агсны том хүү, МУАЖ Мөнхдорж ажиллаж байна. Дууриа 11 дүгээр сарын 3, 4-нд гурван удаа тоглохоор төлөвлөгөөт ажил өрнүүлээд байж байна.

-Төсөв санхүүгийн хүндрэлтэй үед уран бүтээл толилуулна гэдэг амаргүй байх. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Манай театрын 40 жилийн ой болж байгаатай холбогдуулан шинэ, томоохон бүтээл тавих зардлыг шийдэж өгнө үү гэж удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр БСШУСЯ санхүүжилтийг шийдэж өгч байгаа. Төсвийн хямралтай үед дуурь тавих хэмжээний зардлыг шийдэж өгнө гэдэг бол томоохон хөрөнгө оруулалт болж байна. Эхний ээлжийн санхүүжилт ороод ирчихсэн, бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-Хөгжим техник хэрэгслийн тухайд?
-Өнгөрсөн өвөл аймгийн ЗДТГ-аас манай байгуулагын техник хэрэгсэл, гэрэлтүүлгүүдийг шинэчилж өгсөн. Тэдгээрийг дотор ажлууддаа тавихын зэрэгцээ зөөврийн үйлчилгээнд ашиглаж байна. Техник хэрэгсэл ямар ч уран бүтээл дээр дутагдахааргүй хэмжээнд хүрсэнд баярлаж байгаа.
-Тэр бүр үзэх боломжгүйтэй холбоотойгоор ч юм уу сонгодог урлагаас орон нутгийн үчэгчид “холдсон нь” нууц биш. Үзэгчдийг дууриас юу мэдрээсэй гэж хүсч байна вэ?
-Хуучнаар Соёлын ордон гэж байхад үзэгчид шалан дээр эгнэж суугаад үздэг байж. Г.Бирваа гуайг дууриа тавьчихаад гараад явж байхад нь гадаа хоёр нөхөр зодолдож байсан байгаа юм. Юу болов, яав ийв гээд очтол нэг нь Соёлын ордных нь нягтлан байж таарч. Учрыг нь ухтал, Нягтлан нь найздаа “Эрдэнэтээлийн уянга” дуурийн тасалбарыг олж өгнө гэж амлачихаад бүтээж чадаагүй, дуурийг үзэж чадаагүй найз нь гоморхсондоо тийнхүү агсам тавьж байсан хэрэг байж л дээ. Учрыг ойлгосныхоо дараа Г.Бирваа гуай баярласандаа нулимс унагаж байснаа дурсамж номондоо бичсэн байдаг. Тухайн үед дуурийн урлаг тийм хүчтэй, хот хөдөөгүй шимтэн үздэг цаг байж. Дуурь бол хөгжмийн, жүжгийн, бүжгийн, дуулаачийн бүхий элемэнтүүдийг нэг дор харуулах тайзны цог бүтээл учир үзэгчид гоозүйн дээд таашаалыг тэндээс авах боломжтой.
-Манай аймгийн театр боловсон хүчний тал дээр хэр хангалттай байдаг вэ? Уран бүтээлчдийн чанар чансаа хаахна яваа бол?
-Орон нутгийн театруудын нийтлэг жишгээр, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа энэ дуурьтаа мэргэжлийн найруулагчийг, хормэйстрийг төвөөс урьж ажиллуулж байна. Урлагийнхны авдаг цалин хөлс ямар билээ, олон олон шалтгаан орон нутгаа зорих мэргэжлийн уран бүтээлчдийн тоонд нөлөөлдөг байх. Тиймээс мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар аймгийн БСГ, бусад театр чуулгууд, яамны хэрэгжүүлэгч байгууллагуудтай маш олон талаар зөвшилцөж байгаа. Энэ ажлын эхний алхам болж, энэ жилээс драмын таван жүжигчнээ СУИС-д сургаж байна, сургуулиа дүүргээд мэргэжлийнх болж орон нутагтаа ажиллах юм.
-Баянхонгорын гэх тодотголтой театрын хувьд бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ?
-Төв Халхын гэдгээрээ ялгарах театр. Манай театраас Төв Халхын гэх тодотголтой олон арван уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Өчигдөр л гэхэд Төв Халхын алдарт бүжиг дэглээч Б.Дэлэгдоржийн нэрэмжит уралдаан боллоо. Төв Халх гэх онцлогоо барьсан уран бүтээлээ туурвия гэх бодлогоор 2016 оны нэгдүгээр сард “Ардын урлагийн гайхамшиг” гээд тоглолтыг толилуулсан. Асар их урын сантай, Төв Халхын ардын дуунуудаасаа сэдэвлээд, цаашдаа жил бүр тайзнаа тавьж, театрынхаа брэнд уран бүтээл болгох зорилттой ажиллаж байна.
-Хувь хүн талаас нь тодруулах асуулт байна. Залуу уран бүтээлчийн хувьд дуунууд нь олонд танигдаад эхэлсэн үед орон нутагтаа ажиллахаар зорьж ирнэ гэдэг том шийдвэр байх. Хүсэн хүлээсэнд тань хэр ойр байна?
-Маш олон зүйлийг бодож, төлөвлөж, мөрөөдөж энд ирсэн. Төлөвлөж бодсон зүйл минь амжилт олох нь байна, нураад унахыг ч харлаа. Хийх гэж л ирсэн, хийх ч болно гэх зарчмыг хувьдаа тавиад ажиллаж байна. Соёл урлагийг орон нутгийнхаа үзэгчдэд илүү ойртуулахын төлөө ажиллана.
-Хувь уран бүтээлчийн болоод удирдаж байгаа байгууллагын тань ойрын дөрвөн жилийн алсын хараа юу байгаа бол?
-2016-2020 он хүртэлх хувийн ажлын төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж байгаа. 2017 оны төлөвлөгөө бараг 100 хувьтай биелсэн байна. Театр бол улсын төсвөөс санхүүжиж, өөрсдөө орлого бүрдүүлдэг газар. Сүүлийн жилүүдэд тасраад байсан орлогын төлөвлөгөөг аравдугаар сарын дунд үе гэхэд бараг биелүүлчихээд явж байна. Түүнээс гадна үзэгчдийн гоозүй, хандлагыг өөрчилж наад зах нь цаг барьж сургах шаардлага байгаа. Энэ онд үзвэрээс 30 минут хоцорч байгаа бол 2-3 жилийн яг цагтаа ирчихсэн байдаг болгох зорилт байна. Ингэхийн тулд тайзнаа толилуулах бүтээл бүр “амттай” байх ёстой. Мөн ажилчдынхаа цаг ашиглалтад онцгой анхаарч байна. Өөрсдөө цаг барьж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстойг сануулж байгаа. Тиймээс ч ажилдаа ирсэн болон тарсан цагийг хурууны хээгээр бүртгэдэг болсон.
Б.Мөнхзул