“Цоохор ирвэсний эх нутаг-2017” баруун бүсийн фестиваль эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотноо “Цоохор ирвэсний эх нутаг-2017” баруун бүсийн фестиваль албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 21 сумын 222 хүүхэд оролцож байна. Энэ үеэр хүүхдүүд ирвэсийн дүрд хувирч багт наадам, мюзикл тоглолт хийхээс гадна гар зураг, бэлэг дурсгалын уралдаан, багш нарын дунд цахим хичээл, ирвэсийн тухай реклам, шторкны уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Одоогоор оролцогч хүүхдүүд өөрсдийн урласан бүтээлээрээ Бөхийн өргөөнд үзэсгэлэн гаргаад байна.
Мөн орон нутгийн 11 цагт фестивальд оролцогчид Маршал Ю.Цэдэнбалын талбайд цуглаж, улмаар Бөхийн өргөө хүртэл жагсаалаар явж арга хэмжээгээ албан ёсоор эхлээд байна.

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталсан. Энэ тунхаглалд жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Манай улсад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэж байхаар болсон байна.

Б.Батхүү