“Боко Харам”-ын барьцаанаас 61 хүнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-13 10:32:59

РАБАТ. /TASS/. Нигерийн Засгийн газрын арми тус улсын зүүн хойд нутагт хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн босогчдын барьцаанд байсан хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 61 хүнийг суллажээ. Энэ тухай Нигерийн Зэвсэгт хүчний албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Нигери улсын Засгийн газрын цэргүүд Агаарын цэргийн хүчнийхээ дэмжлэгтэйгээр хэт давруу үзэлтнүүдийн бааз, хуарангууд байрладаг Битта болон Дамбоа суурингийн ойролцоох газарт ажиллагаа явуулжээ. Цэргүүд "Боко Харам"-ын наад зах нь дөрвөн босогчийг устгажээ. Тус улсын Зэвсэгт хүчний мэдэгдэлд дурдсанаар, энгийн иргэдийг суллаж, аюулгүй газарт хүргэсэн байна. Түүнчлэн 

Нигерийн цэргүүд 10 дугаар сарын сүүлээр хэт давруу үзэлтнүүдийн гол түшиц газар болон ар талын баазад тооцогддог Самбис ой хөвчийн нэгэн бүсэд ажиллагаа явуулахаар үеэрээ 330 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг суллажээ.

Д.Жаргал

 

関連ニュース