Аймгийн аюулгүйн нөөцөд байх өвсийг яаралтай татахыг даалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 70 хувь нь гантай, 25 хувь нь гандуу бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсний улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар аймгийн Онцгой комиссын хуралдаан дээр мэдээлэв.
Засгийн газраас өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өгөх санхүүгийн дэмжлэг одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа нь өвс тэжээл татан авах ажлыг удаашруулж байгаа аж. Комиссын хуралдаанаар ХХААГ-ын өвсний үнийн судалгааг үндэслэн нэг боодол өвсийг 9200 төгрөгт багтаан, 30 мянган боодлыг нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж шууд гэрээ байгуулан өвс, тэжээлийн аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Улаанбаатар орчим, тухайлбал Төв аймгийн Жаргалант суманд нэг боодол өвсийг 7000 төгрөгөөр нийлүүлэх үнийн саналтай ахуйн нэгжүүд байгаа бөгөөд тус өвсийг татна гэж үзвэл тээврийн зардал нэмэгдэж, аймагт, улмаар сумдад очих боломжит үнийг гаргажээ. "Хонгор шинэ агро" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар өвс, тэжээл бэлтгэх, сумдад түгээх, нэгэнт түгээсэн өвсний мөнгийг буцааж татаж, төвлөрүүлсэн хөрөнгөөр дараагийн өвс тэжээлээ бэлтгэх ажлыг гардан хийнэ.
Баянхонгор аймаг 200 сая төгрөгийн зээлээр ХХААХҮЯ-наас иж бүрэн хоёр хадлангийн техникийг аваад байна.

Б.Мөнхзул