Өвөлжилт, хаваржилтад хэрхэн бэлдсэн талаар теле ярилцлага хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "Ахмад зөвлөхүүдийн зөвлөл"-ийн зарим гишүүд өвөлжилт, хаваржилтад учирч болох хүндрэлийн талаар санал солилцжээ.
Тус зөвлөлийнхөн цаашид аймаг, орон нутгийн төр, захиргаа, мэргэжлийн байгууллагуудаас хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, өмнөх жилүүдийн хүндрэл бэрхшээлүүдийг давж гарсан туршлага, сургамжаар теле-ярилцлага зохион байгуулахаар тохиролцсон байна. Телевизийн ярилцлагад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Ахмад зөвлөхүүдийн зөвлөлийн тэргүүн Г.Цэрэн, Санхүүч, эдийн засагч Ч.Амгалан, агрономич Д.Дэмбэрэл, П.Жигжидсүрэн, малын их эмч Д.Баатаржав, хуульч Ц.Нарантуяа, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Ж.Эрдэнэбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга С.Батаа нар оролцож, бэлчээрийн даацын зургийг тайлбарлах, өвөлжилт, хаваржилтад хэрхэн бэлдсэн, хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар ярилцах аж.

Ярилцлага энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн танхимд болох юм байна.
Б.Мөнхзул
Б.Мөнхзул