Аймгийн удирдлагууд жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, хэлтэс, агентлагууд аймгийн 20 сумын иргэд хөдөлмөрчдөд нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээндээ тусгах ажлыг эхлүүллээ. Тус ажил аймгийн төвийн Номгон, Угалз, Дуурсах, Цагаанчулуут, Гэгээн шавь, Эрдэнэмандал, Цахир, Есөн-Эрдэнэ багийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаар эхэлсэн юм.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Баянхонгор сумын удирдлага, холбогдох албан байгууллагын дарга нар оролцлоо. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг төлөвлөсөн цаг хугацаанд, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан амжилттай хэрэгжүүлснээ уулзалтын үеэр албаныхан хэлж байв.
Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 109 арга хэмжээнээс эрүүл мэндийн салбарт 33, соёл урлаг, спортын 11, хүн амын хөгжил, гэр бүл, жендэрийн 6, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбар 23, боловсролын салбарт 36 арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тус уулзалтаар иргэд аймгийн Засаг даргад хандан хэд хэдэн асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Тухайлбал, Баянхонгор хотын утаа, тоосжилт их байгааг хэлж байсан. Уг асуудлыг шийдвэрлэхээр хоёр чиглэлээр ажиллаж байгаагаа Засаг дарга хэллээ. Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн шороо, хайрган хучилттай зам, талбайг ногоон байгууламж болгохдоо иргэдийг нөхөрлөл болгож, шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэн 1-3 жилийн хугацаанд хариуцуулан хийлгэхээр төлөвлөж байгаа. Хоёрдугаарт утааг бүрэн шийдвэрлэхийн тулд Дулааны цахилгаан станц барьж байгуулахаар төлөвлөгдсөн ч Монгол Улсын Засгийн газар, БНСУ хоорондын хэлэлцээрт 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар тусгагдсан боловч ажлын хүрээ хумигдаж нийслэлтэй ойр гурван аймагт байгуулах болжээ. Тиймээс аймаг өөрийн нөөц бололцоо, гадаад харилцаандаа түшиглэн БНХАУ-тай хамтран дулааны цахилгаан станцыг байгуулахаар ажиллаж байгаа аж. Уг ажил ирэх онд эхлэхээр байсан ч Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж тодорхой хугацаанд хойшилж байна. Гэхдээ Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уг томоохон бүтээн байгуулалтыг боломжтой хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Нөгөө талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдвэр нь гарсан Баянхонгорт аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс энэ чиглэлийн бэлэн болсон 30 төсөл царцсаныг иргэдэд мэдээллээ.
Иргэдийн зүгээс эмнэлгийн үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, дараалал дугаар ихтэй байгаа талаар, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сантай болох, өрхийн эмнэлгүүд ажлаа хийхгүй байна гэх мэт гомдлыг хэлж байсан. Энэ талаар ЭМГ-ын дарга А.Ганболд тайлбар хийлээ. Түүний хэлж байгаагаар эмч, эмнэлгийн ажилнуудын хариуцлага, ёс зүй, сахилга батыг сайжруулах хөтөлбөр боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд уг хөтөлбөрөөр дээрх асуудлыг нарийн зохицуулах аж. Харин эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, эмчилгээ, үзлэг оношлогоотой холбоотой баримттай мэдээлэл байвал ЭМГ-т авчирч шийдрэлүүлэх боломжтой гэдгийг санууллаа. Мөн аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг нарийвчлан судалж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Баянхонгор суманд байнга хөндөгддөг асуудлын нэг бол хог. Иргэд найм, есдүгээр сард хог ачаагүйгээс хур хог үүсч байгаа тухай ярьж байна. Энэ талаар "Цэвэр хот" компанийн захирал Ц.Баясгалан, зуны хоёр цагт ажилчдаа амраах зайлшгүй шаардлага байсан учраас ээлжээр амраасан, техникийн засвар үйлчилгээг хийж, өвлийн бэлтгэл хангасан зэргээс шалтгаалсныг хэлээ. Мөн тус компанид Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хог тээврийн гурван автомашиныг олгоод байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 11 сар гэхэд иргэдийн гомдлын дагуу хогны асуудлыг нэг мөр цэгцэлж ажиллахыг үүрэг болгов. "Цэвэр хот" компани өмнө нь хог тээврийг хийхдээ нэг багт нэг машин явуулах замаар ажиллаж байжээ. Тиймээс арга барилаа өөрчилж бүх машинаа сарын тогтсон өрүүдэд баг багт нь явуулж, сардаа багтаан бүх багийн хогийг ачихаар болжээ. Ингэснээр иргэд тогтсон өдөр хогоо ачуулдаг болох юм.
Мөн багийн спорт, соёлын төвүүд багийнхаа иргэдэд үйлчлэхгүй байгааг хэлж байна. Багийн спортын төв нь аймгийн БТСГ-ын харъяанд байдаг байна. Учир нь багийн спортын төв халаалтын зардлаа нөхөж чаддаггүйгээс БТСГ-т харъяалуулж, халаалтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэдэг аж. Нөгөө талаар үйл ажиллагааны зардлаа нөхөхийн тулд түрээсээр хүүхэд, залууст үйлчилдэг байна. Уг асуудалд аймгийн Засаг дарга, “тухайн багийн иргэдэд үйлчлэхээр баригдсан учраас зориулалтын дагуу ашиглалт, үйл ажиллагааг явуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, БТСГ-ын даргад 11 сар гэхэд шийдвэрлэж, иргэдэд үйлчлэхэд нээлттэй зохион байгуулалтад оруулахыг үүрэг болгов.
Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд идшээ бэлтгэдэг. Энэ үеэр малын хулгай нэмэгдэж, хулгайлсан малаа аймгийн төвийн эргэн тойрон, эзэнгүй хашаанд төхөөрч, хаягдлыг хаа сайгүй асгадаг байна. Тиймээс уг асуудлыг нэг мөр болгох үүднээс аймгийн Засаг дарга Баянхонгор сумын удирдлагуудад мал нядалгааны газар байгуулах хүсэлтэй, санхүүгийн чадвартай иргэдэд газрыг нь шийдвэрлэхийг үүрэг болголоо. Уг нэгдсэн нядалгааны газар бий болсноор хулгайн мал махыг зарж борлуулах явдал үгүй болж, улмаар нядалгаанаас үүдэж гарах хаягдал үүсэхгүй юм.
Зарим багийн гудамж гэрэлтүүлэггүйгээс гэмт хэрэг гарах нөхцөл болж байна. Тиймээс бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах ажлыг хэсэгчилсэн байдлаар хийхээр болж байгааг уулзалтаар онцоллоо. Уг ажил гурван жил үргэлжлэх аж.
Иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт хөдөө сумдад үргэлжилнэ.
Б.Мөнхзул